Оройн бакалавр, Магистр, Докторын элсэлтийн бүртгэл - 2018

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2018.5.22 09:00 - 2018.8.24 18:00 цаг хүртэл явагдана.
Бүртгүүлэх >>

ХИС-ийн Бакалаврын өдрийн сургалтанд энд дарж бүртгүүлнэ үү.

Сургуулийн тухай


Монгол түмний хүндэтгэл хүлээсэн, дэлхийд танил, 39 жилийн түүхтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлийн гишүүн, Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага юм.

Европын холбооны Erasmus-plus хөтөлбөрт хамрагдаж, дээд боловсролын олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн “байгууллага болон хөтөлбөр”-ийн магадлан итгэмжлэлд хамрагдаж, амжилттай магадлуулсан.

АНУ-ын бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллаж, бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж байна.


Эрхэм зорилго


Дэлхийн хөгжлийн чиг хандлага, Монголын нийгэм-эдийн засгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалтын үйлчилгээний байгууллага байж боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадвартай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын тэргүүлэх, СУРГАЛТ-СУДАЛГААНЫ их сургууль байхад оршино.


Хамтын ажиллагаа


Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь АНУ, Япон, Солонгос, Хятад, Итали, ОХУ, Шинэ Зеланд, Тайвань болон бусад улсын 25 их, дээд сургуультай түншийн харилцаа тогтоож, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь БНСУ, БНХАУ, Япон зэрэг улсын их, дээд сургуулиудтай 2+2, 3+1, 2+2.5 оюутан солилцооны хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.


Салбар сургууль


Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь дөрвөн салбар сургуультайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна:

  • Бизнесийн сургууль
  • Хэл, соёлын сургууль
  • Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль
  • Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Дархан салбар сургууль

БҮТЭЭЛЖ ОЮУН УХААН ТАНЫ ИРЭЭДҮЙН АМЖИЛТ

Мэдээ мэдээлэл


Их сургуулийн удирдлага бие даасан байдлын тухай

Их сургуулийн удирдлага бие даасан байдлын тухай

Дэлгэрэнгүй >> 2017-06-09
Гадаад хэл эзэмших нь монгол хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлөх тухай

Гадаад хэл эзэмших нь монгол хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлөх тухай

Дэлгэрэнгүй >> 2017-06-09
Шинэ оюутнуудын бүртгэл 8 дугаар сарын 17-нд эхэлнэ

Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцах эрхийн бичгээ авсан оюутнуудыг 2015 оны 8-р сарын 17-ноос эхлэн бүртгэнэ. Та бүхэн ХИС-ийн хичээлийн II байрны 208 тоотод ирнэ үү.

Дэлгэрэнгүй >> 2015-08-16