Оройн бакалавр, Магистр, Докторын элсэлтийн бүртгэл - 2019

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2018.12.01 09:00 - 2019.01.25 18:00 цаг хүртэл явагдана.
Бүртгүүлэх >>

ХИС-ийн Бакалаврын өдрийн сургалтанд энд дарж бүртгүүлнэ үү.

Магистрын хөтөлбөрийн онцлог, тавигдах шаардлага:

  • Бүртгүүлэгч бакалаврын зэргийн боловсролоо ХИС – д эзэмшиж, 3 – аас дээш голчтой төгссөн бол тухайн мэргэжлээрээ ХИС – ийн магистрын хөтөлбөрт шалгалтгүйгээр элсэнэ.
  • ХИС – д бакалаврын хөтөлбөрт суралцагч нь мэргэжлийн тэнхимийн тавьсан шаардлагыг хангасан, GPA 3.5 – аас дээш бол төгсөх курсдээ магистрын хөтөлбөрт давхар элсэн суралцаж болно
  • Бакалаврын зэрэг эзэмшсэн мэргэжил нь магистрын чиглэлээс өөр байгаа нөхцөлд мэргэжлийн тэнхимээс санал болгосон зөрүү кредитийг судлахыг зөвшөөрвөл элсүүлнэ.
  • Сургалт нь ажлын өдрийн 16 цагаас хойш явагдана. Хичээлийн хуваарийн талаарх мэдээллийг элсэлтийн шалгалтын дүн гарсаны дараагаар элсэгчдэд мэдээлнэ.
  • Магистрын хөтөлбөрт элсэн суралцагч нь мэргэжлийн чиглэлээс хамааран профессоруудын төслийн багт орж ажиллах боломжтой.

Бакалаврын оройн сургалтын онцлог, тавигдах шаардлага:

  • Тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн 2 дахь мэргэжлийг эзэмших сонирхолтой нөхцөлд энэхүү хөтөлбөрт хамрагдаж болно.
  • Сургалт нь мэргэжлийн чиглэлээс хамааран долоо хоногт 2 – 3 өдөр ажлын бус цагаар явагдана.
  • Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар 2.5 жилийн хугацаанд бакалаврын зэрэг эзэмших боломжтой.
  • Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэд тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэг эзмшсэн байх шаардлага тавигдана.
  • Хятад болон Солонгос хэлний орчуулагчийн сургалтыг 100% гадаадаас уригдан ирсэн мэргэжилтэн багш нараар заалгах боломжтой.

ХИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт 2018-2019 оны хичээлийн жилд суралцагчид элсүүлэх бүлгүүд

Магистрын хөтөлбөрүүд (Судалгааны ажлыг англиар бичих, илтгэх чадварыг эзэмших боломжтой)

ID Бүлэг Хөтөлбөрийн Суралцах Шалгалт өгөх чиглэл
Индекс Нэр Хугацаа Хэлбэр
27 1 E04130101 Бизнесийн удирдлага 2 жил Өдөр Эссэ Англи хэл (B2, C1)
2 2 Е01110102 Боловсролын удирдлага 2 жил Өдөр Эссэ Англи хэл (B2, C1)
28 3 E04140101 Маркетинг 2 жил Өдөр Эссэ Англи хэл (B2, C1)
6 4 E03110101 Эдийн засаг 2 жил Өдөр Эссэ Англи хэл (B2, C1)
5 5 Е02220401 Олон улсын харилцаа 2 жил Өдөр Эссэ Англи хэл (B2, C1)

Докторын хөтөлбөрүүд (Academic english буюу англиар бичих, илтгэх чадварыг эзэмших боломжтой)

ID Бүлэг Хөтөлбөрийн Суралцах Шалгалт өгөх чиглэл
Индекс Нэр Хугацаа Хэлбэр
25 1 F04130101 Нийтийн удирдлага (Төрийн захиргааны удирдлага, Боловсролын удирдлага, Эрүүл мэндийн удирдлага) 3 жил Өдөр Эрдэм шинжилгээний бүтээлүүд, судалгааны ажлын үр дүн, туршлага Англи хэл (B2, C1)
24 2 F03210101 Сэтгүүл зүй, олон нийтийн мэдээлэл харилцаа 3 жил Өдөр Эрдэм шинжилгээний бүтээлүүд, судалгааны ажлын үр дүн, туршлага Англи хэл (B2, C1)
23 3 F02320202 Гадаад хэл, шинжлэл 3 жил Өдөр Эрдэм шинжилгээний бүтээлүүд, судалгааны ажлын үр дүн, туршлага Англи хэл (B2, C1)
26 4 F02220301 Олон улс, орон судлал 3 жил Өдөр Эрдэм шинжилгээний бүтээлүүд, судалгааны ажлын үр дүн, туршлага Англи хэл (B2, C1)
2018 оны 3 - р сарын 6 - ны өдрийн
Захиргааны Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шинэчлэн батлав.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ОРОЙ /ЦАГ/-ИЙН БАКАЛАВРЫН
ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
  1. Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан 2013 оны 3 сарын 18-ны өдрийн А/79 тоот “Оюутан элсүүлэх журам” /БСШУЯ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/-ын 1.13 дахь заалтыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХИС)-д оюутан элсүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  2. ХИС – ийн оройн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч” гэнэ.
  3. Элсэлтийн үйл ажиллагааг ХИС-ийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
  4. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран ХИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар баталсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
  5. Энэхүү журмаар зөвхөн оройн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх харилцааг зохицуулна.
Хоёр. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
  1. ХИС–ийн оройн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2018.05.22-2017.08.13-ний өдрүүдэд ХИС–ийн элсэлтийн цахим бүртгэлийн систем, graduate.humanities.mn болон биеэр ирж бүртгүүлнэ.
  2. Цахим хэлбэрээр бүртгүүлсэн иргэн нь 2018.08.13-2017.08.17-ны өдрүүдэд ХИС-ийн хичээлийн 2–р байрны 403 тоот, элсэлтийн комисст шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн ирж, цахим бүртгэлийн хүсэлтийг баталгаажуулна.
  3. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.
  4. Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.
  5. Бүртгүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын хамт
    • Бакалаврын диплом, хавсралт, хуулбарын хамт-(Гадаадад төгссөн бол монгол хэлрүү орчуулж наториатаар батлуулсан байх)
    • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
Гурав. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  1. Бүртгүүлэгч нь гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг өдрийн хэлбэрээр бакалаврын зэрэгтэй, 2.3-аас дээш голч дүнтэй төгссөн байна.
  2. Бүртгүүлэгчийн өмнөх димломын мэдээлэл Боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна.
  3. Бүртгүүлэгч нь ХИС – ийн элсэлтийн цахим бүртгэлийн системд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа заавал оруулсан байх шаардлагатай. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ХИС хариуцахгүй.
  4. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай сайтар танилцах үүрэгтэй.
Дөрөв. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ
  1. Бүртгүүлэгч нь тус журмын Хавсралт 1-д заасан хичээлээр шалгалт өгнө. Шалгалтын дүнг шалгалт авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн тэнцсэн шалгуулагч нарт мэдэгдэнэ.
  2. Шалгалтыг 2018.08.13–ны өдрөөс 14 хоногийн хугацаанд зохион байгуулна. Шалгалтын хуваарийг жич зарлана.
  3. Элсэлт авах хөтөлбөр нь нэг шалгалттай бол 100%, хоёр ба түүнээс дээш шалгалттай бол шалгалт тус бүрийг харгалзах хувийн жингээр жинлэн, жинлэсэн дундаж оноогоор шалгуулагчдыг жагсаана
  4. Шалгуулагчдын оноо тэнцсэн тохиолдолд өмнөх дээд боловсролын баримт бичгийн голч оноог харгалзана.
Тав. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ
  1. Шалгалтанд тэнцсэн бүртгүүлэгч нь “Оюутны сургалтын төлбөрийн тооцоо хийх журам” –ын дагуу 2018 оны 08 дугаар сарын 13-24-ний хооронд эхний улирлын төлбөрийг 15 кредит цагаас доошгүй хөтөлбөр сонгохоор тооцож, холбогдох дансанд тушаасан байна.
  2. Элсэлтийн комисс нь түрүүлж сургалтын төлбөрөө төлсөн бүртгүүлэгчдийг хяналтын тоонд багтаан элсэх эрхийг олгож, элсэгчдийг баталгаажуулна. Дурдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй буюу эсвэл хяналтын тоо бүрдсэний дараа төлбөр төлсөн бүртгүүлэгчдийг элсэхээс татгалзсан гэж үзнэ.
  3. Англи хэлний оройн бакалаврын хөтөлбөрт элсэгч нь 2018 оны 8 дугаар сарын 17-оос 24-ний өдрүүдэд түвшин тогтоох шалгалтанд хамрагдана.
  4. Англи хэлний оройн бакалаврын хөтөлбөрт элсэгчдийн түвшинг харгалзан бүлгийн дугаар, хичээл орох багшийг 2018.08.27-ны өдөр оюутны вэбээр зарлана.
  5. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.
  6. Элсэх эрх олгох, эрхийг баталгаажуулахтай холбоотой маргаантай асуудлыг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.
  7. ХИС -ийн оройн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг “ХИС -ийн гадаадын иргэдийг суралцуулах журам”–аар шийдвэрлэнэ.
  8. Элсэгч 2018.08.17-2017.08.24-ний өдрүүдэд ажлын цагаар Сургалт, судалгааны хөгжил, аудит үйлчилгээний албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
    • Анкет (тус албанаас авч бөглөх)
    • Сургалтын төлбөр төлсөн баримт
Зургаа. БУСАД
  1. Суралцах эрхийг бусдад шилжүүлэхгүй
  2. Тухайн хөтөлбөрт элсэгчдийн тоо 30 хүрээгүй тохиолдолд 2018 оны 8-р сарын 13, 14-ны өдрүүдэд хариу мэдэгдэх бөгөөд тухайн элсэгчдийн хүсэлтийг үндэслэн ХИС-ийн бусад оройн бакалаврын хөтөлбөрүүдэд элсэн суралцах боломжоор хангана.
  3. Элсэх эрхээ баталгаажуулсан боловч журмын 5.7 заагдсан бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй иргэдийг суралцахаас татгалзсан гэж үзэн суралцах эрхийг хүчингүйд тооцно.
  4. Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг элсэлтийн бүртгэлийн систем, фейсбүүк, утас, цахим шуудан ашиглан явуулна.
  5. Бакалаврын оройн сургалтын хичээл 2018 оны 09-р сарын 01-ны өдрөөс эхлэнэ.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
захирлын 2018 оны 12 сарын 04 өдрийн
А/486 тоот тушаалын хавсралт

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТР,
ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
  1. ХИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн БСШУСЯ-ны сайдын А/194 тоот тушааль ХИС-ийн “Дээд боловсролын зэрэг олгох сургалтын журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Хүмүүлэгийн Ухааны Их Сургууль (ХИС)-д суралцагч элсүүлэн суралцуулна.
  2. ХИС-ийн магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
  3. ХИС-ийн магистр, докторын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсэлтийн шалгалт өгч элсэх болзол хангасан бүртгүүлэгчийг “элсэгч” гэнэ.
  4. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
  5. Энэхүү журам болон элсэлттэй холбоотой нэмэлт мэдээллийг graduate.humanities.mn цахим хуудсанд байрлуулна.
  6. Өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр магистр/докторын зэргийн хөтөлбөрт суралцахыг хүссэн элсэгчид сургалтын агуулгын залгамж, чанарыг хангахад шаардагдах зөрүү хичээлийг мэргэжлийн тэнхимийн санал, зөвшөөрөл дээр үндэслэн судална. Эдгээр хичээлийн багц цагийг магистр/докторын зэрэг олгох үндсэн ачаалалд тооцохгүй.
  7. Элсэлт авах хөтөлбөр, элсэлтийн бүртгэлийн дэс дараалал, элсэлтийн шалгалтын хуваарь болон бусад мэдээллийг ХИС-ийн humanities.mn мэдээллийн цахим сайт, graduate.humanities.mn элсэлтийн бүртгэлийн сайт, хичээлийн байрны мэдээллийн самбар болон өдөр тутмын сонингуудад байршуулна.
  8. ХИС-д элсэхийг хүссэн гадаадын харьяат иргэдийн асуудлыг тусад нь журмаар зохицуулна.
  9. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудлыг ХИС-ийн захирлын тушаалаар байгуулагдсан элсэлтийн комисс шийдвэрлэнэ.
Хоёр. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА
  1. Магистрын хөтөлбөрт тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, үнэлгээний голч дүн 2.4 болон түүнээс дээш, докторын хөтөлбөрт тодорхой чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагатай, магистрын зэрэгтэй, үнэлгээний голч дүн 3.0 болон түүнээс дээш иргэнийг элсүүлнэ.
  2. Бүртгүүлэгч нь системд өөрийн гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг заавал бүртгүүлэх бөгөөд энэ мэдээллийн үнэн зөв оруулсан байдлыг бүртгүүлэгч өөрөө хариуцна.
Гурав. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
  1. 2018-2019 оны хичээлийн жилд хавсралт-1-д заасан хөтөлбөрүүдээр элсэлт авна.
  2. Элсэлтийн бүртгэлийг цахим хэлбэрээр graduate.humanities.mn болон биеэр ирж бүртгүүлэх хэлбэрээр зохион байгуулна.
  3. Цахим хэлбэрээр бүртгүүлэгч нь 2018 оны 12 сарын 01-ээс 01 дүгээр сарын 25-ны хооронд бүртгүүлэн, бусад холбогдох баримтуудыг зааврын дагуу илгээнэ.
  4. Цахим хэлбэрээр бүртгүүлсэн иргэн 2018 оны 12 сарын 01-ээс 01 дүгээр сарын 25-ны хооронд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн ХИС-ийн хичээлийн 1-р байрны 301 тоот танхимд ирж цахим бүртгэлийг баталгаажуулна.
  5. Биеэр ирж бүртгүүлэх иргэн ХИС-ийн хичээлийн 1-р байрны 301 тоот танхимд шаардагдах бичиг баримтай ирж, бүртгүүлнэ.
  6. Үүнд:
    Магистрын хөтөлбөрөөр:
    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын хамт
    • Бакалаврын диплом, хавсралт, хуулбарын хамт
    • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
    • Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
    Докторын хөтөлбөрөөр:
    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын хамт
    • Бакалавр болон магистрын диплом, хавсралт, хуулбарын хамт
    • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
    • Бүтээлийн жагсаалт
    • Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
Дөрөв. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ
  1. Бүртгүүлэгч нь бакалаврын зэргийн боловсролоо ХИС-д эзэмшиж 3.5-аас дээш голчтой төгссөн бол тухайн мэргэжлээрээ магистрын хөтөлбөрт шалгалтгүйгээр элсэнэ.
  2. ХИС-д бакалаврын хөтөлбөрт суралцагч нь мэргэжлийн тэнхимийн тавьсан шаардлагыг хангасан, голч дүн нь 3.5-аас дээш бол төгсөх курсдээ магистрын хөтөлбөрт давхар элсэн суралцаж болно.
  3. Бүртгэл баталгаажиж дууссаны дараа бүртгүүлэгч нь ХИС-ийн лабораторт өөрийн биеэр элсэлтийн шалгалтыг өгнө.
  4. Магистрын элсэлтийн шалгалт нь GMAT /Graduate Management Admissions Test/, GRE /Graduate Record Examinations/ -ийн хэлбэрээр байх ба докторын элсэгчдийн элсэлтийн шалгалтыг эрдэм шинжилгээний бүтээлүүд, судалгааны ажлын үр дүн, туршлагыг харгалзан тооцно.
  5. Тухайн элсэх мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан, 3.0-оос дээш голч дүнтэй элсэгчийг шалгалтаас чөлөөлнө.
  6. Шалгалт авах өдөр, цаг, байр, шалгалтын талаарх мэдээллийг бүртгэлийн хугацаанд graduate.humanities.mn цахим хуудсанд байршуулна.
  7. Шалгуулагчдад шалгалтын дүнг бүртгэлийн системээр мэдэгдэнэ.
Тав. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ
  1. Бүртгүүлэгчдийг бакалаврын дипломын голч дүн, шалгалтын оноогоор жагсаан хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Хяналтын тоог салбар сургуулиуд элсэлтийн комисстой хамтран шийдвэрлэнэ.
  2. Шалгалтанд тэнцсэн эсэхийг шалгуулагчид ХИС-ийн бүртгэлийн системээр мэдэгдэнэ.
Зургаа. БУСАД
  1. Бүртгэлийн хураамжийг буцааж олгохгүй.
  2. Элсэх болзол хангасан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй /суралцах гэрээ байгуулаагүй/ хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.
  3. Элссэн магистрант, докторант нь сургалтанд хамрагдаагүй тохиолдолд тухайн хичээлийн жилийн тухайн улирлыг оролцуулан дараалсан 2 улирлын хугацаанд суралцах эрх нь хүчинтэй байна.
  4. Элсэх эрх авсан боловч анги бүрдээгүй тохиолдолд элсэгчид өөр ойролцоо хөтөлбөрийг санал болгоно.
  5. Биеэр болон цахим хэлбэрээр бүртгэл явагдаж байх үед ХИС-ийн салбар сургуулиуд санал болгож буй хөтөлбөрүүдээ танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас, цахим шуудангаар зохион байгуулна.